• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International Sunday    Apr 13th   2025   
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-09-28 13:59:34    
Олон улсын Күнзийн соёлын наадам Хятадын Чүй фүд боллоо

Синьхуа Агентлаг

      2007 оны Хятадын Чүй Фүгийн олон улсын Күнзийн соёлын наадам 9-р сарын 27-ны өдөр Күнзийн төрлөх нутаг---Хятадын Шань Дүн мужийн Чүй Фү хотод нээгдэв.

     Сурвалжлагчийн ойлгож мэдээлсэнээр, тус удаагийн наадам нь "Күнзийг ойлгон, олимпыг угтаж, үндэс язгуур нэг байж, эвсэг зохицонгуйг нийгмийг хамтаар байгуулъя" уриан дор болж байна. Энэ наадмын хугацаанд дэлхийн Хятадууд, Хятадын харьяат нарын Күнзийн нутаг дахь уулзалт, хоёр эргийн Күнзийн соёлын солилцооны долоо хоног, дэлхийн Хятадчууд, Хятадын харьяат нар хамтаараа Күнзийг тахих зэрэг соёлын агуулгатай ажиллагаанууд зохиогдох юм байна.

     Мөн өдөр Чүй Фүд ЮНЕСКО-гийн Күнзийн боловсоролын хоёрдугаар хугацааны шагналыг хүүхэд багачуудын бичиг унших төлөвлөгөөг нааштай ахиулсан Америк эмч хатагтай Чарлест, гэр бүлийн чадавхын боловсоролыг дээшлүүлэхэд хүчин зүтгэсэн Нигери хатагтай Алаибеид тус тус гардуулж, нийт иргэдийн боловсорол болон үсэ бичгээр тайлагдах салбарт оруулсан хувь нэмрийг нь алдаршуулан сайшаасан байна.

     Күнзийн сургаалтны их хуралын санаачилсан олон улсын бага хурлыг мөн өдөр бас Чүй фүд хуралдуулсан байна. Япон, Өмнөд Солонгос, Америк болон Шянган, Аомэнь зэрэг 10 гаруй улс орон газар нутгаас ирсэн Күнзийн сургаалтны 50 гаруй эрдэм шинжилгээний байгууллага, 100 шахам мэргэжилтэн эрдэмтэн уг бага хуралд оролцсон байна. 2008 оноос эхлэн дэлхийн Күнзийн сургаалтаны их хурлыг жил бүрийн 9-р сард Чүй Фүд хуралдуулахаар энэ хурлаар бас шийдсэн байна. /Ч.Гантөмөр орчуулж Номин хянав/

© China Radio International.CRI. All Rights Reserved.
16A Shijingshan Road, Beijing, China. 100040