Солонгосын хойгийн цөмийн асуудлаархи 6 талын хэлэлцээний 6 дахь ээлжийн хоёрдохь шатны хурал 28-нд хоёрдохь өдөртөө явагдаж байна. Талуудын төлөөлөгчид үдээс өмнө төлөөлөгчдийн тэргүүн нар хурал хийсэн бөгөөд хоёр талын уулзалнууд хийв.
6 талын хэлэлцээний хэвлэлийн төвийн мэдээлснээс үзвэл, өнөөдрийн үдээс өмнийн төлөөлөгчдийн тэргүүн нарын хурал нэг цаг орчим үргэлжлээд завсарласны дараа талууд хоёр талын уулзалнууд хийсэн юм байна.
Өнөөдрийн өглөө Америкын төлөөлөгчдийн тэргүүн Хилл зочид буудлаас мордохоосоо өмнө хэлэхдээ, энэ удаагийн хэлэлцээнд хамтын баримт бичгийн төсөл дэвшүүлж, дараагийн шатны үйл ажиллагаанд замын зураг тогтоохыг Хятадын талд хүсч байна гэжээ. Өнөөдөр нэгтгэн дүгнэсэн чанартай баримт бичгийн төсөл хэлэлцэж байж магадгүй гэж Оросын төлөөлөгчдийн тэргүүн Лосиуков тэмдэглэжээ. Өнөөдөр цөмийн мэдүүлэг болон цөмийн хүчин чадлыг алдагдуулах асуудлыг авч хэлэлцнэ. Хэлэлцээний үр дүн нь 6 талын хэлэлцээний хойшдын чиглэлд нөлөөлөх болно гэж Өмнөд Солонгосын төлөөлөгчдийн тэргүүн Цун Юн-Воо хэлсэн байна. /Баясгалан орчуулж, Цэцэн хянав /
|