Хятадын төв банк болох Хятадын ардын банк 28-ны өдөр тэмдэглэхдээ, Төв банкны валютын бодлогын хороо саяхан дараачийн шатны валютын бодлогод авах арга барилыг судлаад, Хятад улс бодлогын зохицуулалтын эрч хүчээ зохистой нэмэгдүүлж, итгэмжийн зээлийн зохистой өсөлтийг хэвээр байлгах ёстой гэж үзсэн байна.
Хятадын эдийн засгийн байдал ерөнхийдөө сайн байгаа хэдий ч эдийн засгийн үйл ажиллагааны явцад хөрөнгө оруулалт хэт түргэн нэмэгдэж, худалдааны ашгийн зөрүү хэт ихсэж, итгэмжийн зээлийн оруулалт хэт их зэрэг хуучин асуудлууд товойм байгаа бөгөөд инфляцийн дарамт зэрэг асуудлууд гарч байна гэж валютын бодлогын хороо үзсэн байна.
Тус хороо онцлохдоо, хэрэглээний ханш түргэн өсч байгаа шалтгааныг цаашид судалж, чиглүүлэн хандуулан авах арга хэмжээг судлах шаардлагатай байна. Макро зохицуулалтыг цаашид эрчимжүүлэн боловсронгуй болгож, эдийн засгийн бүтцийн зохицуулалт болон өсөлтийн арга хэлбэрийн өөрчлөлтийг түргэтгэн, эдийн засгийн өсөлтийн чанар чансаа, үр ашгийг ихээр дээшлүүлж, олон улсын орлого зарлагын тэнцвэрд тус дөхөм үзүүлэх хэрэгтэй гэжээ. \ Рэнчинсоо орчуулж, Баясгалан хянав \
|