Хятадын хөгжил өөрчлөлтийн үндэсний газрын 29-ний өдөр нийтэлсэн холбогдох тогтоолын дагуу, 2010 гэхэд Хятад улс эрхлэлтийн хэмжээ нь 10 мянган тоннд хүрэхгүй нүүрсийн бөөний болон жижиглэнгийн ажил төрөл эрхэлдэг аж ахуйн нэгжийг үндсэнд нь шигшиж хаяах юм байна.
Төлөвлөгөөний дагуу, бүтэцийг нь ахиулж, байршилийг нь шилдэгжүүлсний үндсэн дээр 2010 онд Хятадын нүүрсний аж ахуйн нэгжийг 47 мянгын орчимд тогтоон барина. Хятад улс нүүрсний аж ахуйн нэгжийн бүсчилсэн байршилд тохируулалт хийж, боомт дамжин өнгөрүүлэх газрын нүүрсний ажил төрөл эрхэлдэг аж ахуйн нэгжийн тоог голдлоготойгоор багасгаж, баруун нутгийн нүүрс үйлдвэрлэгч аж ахуйн нэгжийн нэмэгдэлийн хэмжээг чанга хязгаарлана.
Уг төлөвлөгөөнд аж ахуйн нэгж байгуулах нөхцөлийг өндөртгөж, аж ахуйн нэгжийн байршил болон бүтэцийг шилдэгжүүлж, эрхлэлтийн арга хэлбэрийн шинийг үүдэх, байгаль орчныг засан сайжруулах ба хамгаалах зэрэг бодлого арга хэмжээг ахиулах болно. \ Баатар орчуулж Баясгалан хянав \
|