Хятадын Статистикийн үндэсний газрын нийтлүүлсэн тоо баримтад харуулснаар, энэ оны 6-р сарыг дуустлах байдлаар, Хятадын хөдөө тосгоны шинэ маягийн хоршсон эмнэлгийн дүрэмд 720 саяд хүн хамрагдаж, бүх Хятадын тариачдын 80 гаруйн хувийг эзэлсэн байна.
Хятадын хөдөө тосгоны шинэ маягийн хоршсон эмнэлгийн дүрэм гэдэг нь Хятадын хөдөө нутагт хэрэгжүүлсэн тариачид сайн дураасаа эмчилгээний баталгааны дүрэмд хамрагдсаныг хэлж байгаа юм. Тэр нь тариачид 20 хувийг, засгийн газраас 80 хувийн зардлыг гаргасан эмчилгээний сан байж, энэ дүрэнд хамрагдсан тариачний эмчлүүлсэн хэсэг зардлыг нь уг сангаас төлдөг юм байна. \Номин орчуулж Баясгалан хянав\
|