Хятадын дотоод гадаадын сүүлийн үеийн төсөөлөл тооцоогоос үзвэл, Хятадын энэ оны эдийн засгийн өсөлт 11 хувиас давах юм байна. Хятадын эдийн засаг дараалан тавдах жилдээ 10 хувь гаруйгаар өсөх боломжтой гэснийг энэ нь харуулж байгаа юм.
Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк нь сүүлийн үе Хятадын эдийн засгийн энэ жилийн өсөлтийн тухай төсөөллөө тус тус 11.3 хувь, 11.2 хувь болгон дээшлүүлсэн байнэ.
Хятадын эдийн засгийн хэтийн төлөв эрчтэй хэвээр байна. Хятадын дэлхийн эдийн засагт гүйцэтгэж байгаа үүрэг улам чухал болж байна гэж Дэлхийн банкны Хятадад суугаа төлөөлөгчийн газрын ерөнхий эдийн засагч Берт Хофман хэллээ.
Азийн хөгжлийн банкны Хятадад суугаа төлөөлөгчийн газрын ахлах эдийн засагч Жуан Жянь хэлэхдээ, Хятадын эдийн засгийн өсөлтийн олон улсын нөхцөл боломжмөн таатай хэвээр байна. Үүний зэрэгцээ Хятадын хот суурины оршин суугчдын орлого тасралтгүй нэмэгдэж, нийгэмийн хамаглаалалын систем өдрөөс өдөр сайжирч байна. Энэ нь Хятадын дотоодын хэрэглээг үргэлжлэн нэмэгдүүлж байгаа бөгөөд дотоодын хөрөнгө оруулалт тасралтгүй нэмэгдэж байгаа нь ч эдийн засгийн түргэн нэмэгдлийг дайчилах болно гэжээ. Хятадын Үндэсний статистикийн газрын бүртгэлд харуулснаар, энэ оны эхний 8 сард Хятадын нийгэмийн хэрэглээний зүйлийн жижиглэнгийн худалдааны нийт хэмжээ 5 триллион 610 тэрбум гаруй юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 15 хувь гаруйгаар өссөн байна. Эдийн засагт үзүүлэх хэрэглээний ахиулах үүрэг алхам алхамаар эрчимжиж байна. \Урьхан орчуулж, Цэцэн хянав\
|