• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-10-07 16:51:03    
Хөдөө аж ахуй, хөдөө тосгонд оруулах хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлнэ

Синьхуа Агентлаг

     ХКН-ын Төв Хорооны Улс Төрийн Товцоо тун саяхан хурал хуралдуулж онцлохдоо, хойшид хөдөө аж ахуйн дэд бүвэц дорой буурай байгаа болон хөдөө тосгоны хөгжил харицангуй хоцрогдож байгаа асуудлыг зохицуулах эрч хүчээ цаашид нэмэгдүүлж, хөдөө аж ахуй болон хөдөө тосгонд оруулах хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх хэрэгтэй гэжээ.

     Хятадын Сангийн яамны холбогдох хариуцалгатай хүн хэлэхдээ, сүүлийн жлүүдэд, улсын санхүүгээс хөдөө аж ахуй, хөдөө тосгон болон тариачдын асуудлыг дэмжин зохицуулахыг санхүүгийн ажлынхаа тэргүүн чухал ажил болгож, хот хөдөөгийн хөгжлийг нэгдэлтэй төлөвлөх стратегийн өндөрлөгөөс хөрөнгө оруулалтын эрч хүчээ тасралтгүй нэмэгдүүлэн, зарлагын бүтцэд зохицуулалт хийж, хөдөө аж ахуйг дэмжих санхүүгийн тогтолцоог шинчилж, орчин үеийн хөдөө аж ахуйн хөгжил, шинэ хөдөө тосгоны байгуулалт болон тариачдын орлогыг нэмэгдүүлэхэд тус дөхөм үзүүлсэн байна гэжээ.

     Сангийн яамны бүртгэлээс үзэхэд, 2007 онд төвлөрсөн төсвийн хөдөө аж ахуй болон хөдөө тосгонд зарцуулсан хөрөнгө мөнгөний нийт хэмжээ 390 тэрбум юаньд хүрч, 2006 оны мөн үеийнхээс 15 хувиар өсөн нэмэгдсэн байна. Төвлөрсөн төсвийн хөдөө аж ахуйг дэмжих бодлогонууд нь хөдөө аж ахуйн элбэг ургац авахад бат бэх үндэс суурь тавьж өгсөн байна. \ Рэнчинсоо орчуулж, Цэцэн хянав\