Энэ намар Хятадын төв санхүү 160 сая юаниар санхүүжүүлж, Өвөр Монголын өөртөө засах районы 220 мянган ядуу амьдралтай сурагчидад тэтгэлэг үзүүлэв.
Өвөр Монголын өөртөө засах районы Боловсролын танхимын танилцуулснаар, улсын хөрөнгө мөнгөөр тэтгэн дэмжих шинэ бодлогын дагуу, Өвөр Монголын төрөл бүрийн их дээд сургууль болон өндөр зэргийн тусгай мэрэгжилийн сургуульд сурч байгаа оюутан сурагчдын 28 хувь нь улсын тэтгэмж авах юм байна. Үүнээс гадна эдийн засгийн талаар хүндрэлтэй дунд зэргийн тусгай мэрэгжилийн сургуульд суралцаж байгаа сурагчдын 90 хувь нь тэтгэлэг авах болно. \Гэрэлт орчуулж,Урангоо хянав.\
|