• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-10-09 17:27:10    
ХКН-ын 16 дахь сонгуулийн Төв хорооны долдугаар бүгд хурал Бээжинд болов

Синьхуа Агентлаг

     Хятадын Коммунист Намын 16 дахь сонгуулийн Төв хорооны долдугаар бүгд хурлыг 9-ний өдөр Бээжинд хуралдуулж эхэлсэн байна.

     Үүнээс өмнө нь зарлан хуралдуулсан ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны зөвлөлгөөн, Хятадын Коммунист Намын 16 дахь сонгуулийн Төв хорооны долдугаар бүгд хурлаар уг хорооноос ХКН-ын 17-р их хуралд хэлэлцүүлэх тайлангийн эх, "ХКН-ын дүрэм"-д өөрчлөлт оруулах төслийн төсөл болон ХКН-ын төв хорооны сахилга бат шалгах комиссын 17-р их хуралд дэвшүүлсэн ажлын тайланг авч хэлэлцэх болно.

     Хятадын Коммунист Намын төв хорооны 17-р их хурал нь Хятад улс өөрчлөлт хөгжлийн зангилаа үе шатанд хуралдуулж байгаа чухал хурал юм. Их хурал нь ХКН-ын 16-р их хурлаас хойшхи 5 жилийн ажлыг нэгтгэн дүгнэж, Хятадын өөрчлөлт хийж нээлттэй байлгах бодлого, социалист орчин үеийн болгох байгуулалт мөн намын байгуулалтыг тал бүрээр дээшлүүлэх шинэ агуу их төсөлд стратегийн дүгнэлт хийх болно. Мөн их хурлаар ХКН-ын төв хороо болон ХКН-ын төв хорооны сахилга бат шалгах комиссын шинэ бүрэлдэхүүнийг сонгон гаргах юм байна. \Номин орчуулж, Буян хянав\