Хятадын Гадаад Харилцааны Яамны хэвлэлийн төлөөлөгч Лю Жяньчао 9-ний өдөр Бээжинд хэлэхдээ, Солонгосын хойгт энх тайвны механизм тогтоох нь Солонгосын хойгийн ард иргэдийн ашиг сонирхолд нийцэх төдийгүй бас уг бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал болон хөгжилд ашигтай юм. Солонгосын хойгт энх тайвны механизм тогтоохыг Хятадын тал дэмжинэ гэлээ.
Зургаан талт хэлэлцээг ахиулахын тулд талуудын гаргасан бүтээлч хүчин чармайлтыг Хятадын тал нааштай үзнэлж байгаа бөгөөд энэхүү баримт бичгийг бүх талаар тэнцвэртэй хэрэгжүүлэн, зургаан талт хэлэлцээ болон Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгоход тус дөхөм үзүүлэхийн төлөө талуудтай хамтаар хүчин чармайлт гаргахад бэлэн байна гэж тэр тэмдэглэжээ. \О.Дарамбазар орчуулж, Буян хянав\
|