Хятадын У Чяогийн олон улсын циркийн урлагийн 11-р наадам энэ сарын 27-ноос 11-р сарын 4-ны өдрүүдэд Хятадын умард нутгийн Ши Жяжуан хотод болно.
Энэ тухай 11-ны өдөр Бээжинд болсон хэвлэлийн бага хурлаас сурвалжлагч мэдээлж байна. Эх сурвалжаас үзвэл, энэ жилийн урлагийн наадамд 16 улс орон, газар нутгийн 25 хамтлаг урилгаар оролцох юм байна. Урлагийн наадмаар циркийн тоглолт, шалгаруулалт, Хятадын У Чяогийн циркийн түүхийн үзэсгэлэн зэрэг ажиллагааг зохиох юм байна.
У Чяо нь Хэ Бэй мужийн зүүн өмнөд хэсэгт Ши Жяжуан хотоос 200 гаруй км зайтай оршдог Хятадын Циркийн нутаг гэж алдаршсан юм. У Чяогийн олон улсын Циркийн урлагийн наадам 1987 оноос эхлэн зохиогдсон бөгөөд одоо дэлхийн Циркийн гурван том уралдааны нэг болсон байна. /Баатар орчуулж,Урангоо хянав/
|