• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-10-11 16:52:34    
2008 оны Бээжингийн олимпийн наадмын дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн 2-р хурал Бээжинд болов

Хятадын Олон Улсын Радио

     2008 оны Бээжингийн олимпийн наадмын дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн 2-р хурал өнөөдөр Бээжинд боллоо.

     Бээжингийн олимпийн наадмыг зохион явуулах комиссын орлогч дарга Лю Жин-минь хуралд оролцсон дэлхийн улс орон бүс нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлийнхэнд хандан Бээжингийн олимпийн наадмын бэлтгэл ажлын ахиц тэрчлэн хэвлэл мэдээллийн хэрэгслийн үйлчилгээний ажлын байдлыг танилцуулсан байна. Тэрээр хэлэхдээ, ирэх 300 гаруй хоногийн хугацаанд Бээжингийн олимпийн наадмыг зохион явуулах комисс, олимпийн наадмын хэвлэл мэдээллийн төвийн үйлчилгээний агуулга болон арга хэлбэрийг цаашид сайжруулж, хэвлэл мэдээллийнхэнд үр ашигтай үйлчилгээ хангана гэжээ.

     Энэ удаагийн хурал бол Бээжингийн олимпийн наадмын нээлтээс өмнө болж байгаа хэвлэл мэдээллийн хэрэгслийн эцсийн хурал байж, дэлхийн гол гол мэдээлэх агентлаг, сонин хэвлэлүүд тэрчлэн Америкийн CNN, Английн BBC зэрэг 130 гаруй дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн нийт 330 гаруй нэрт төлөөлөгчид хуралд оролцсон байна. Хурал нь 12-ны өдөр өрдөрлөнө.

     Бээжингийн олимпийн наадмын хугацаанд, дэлхийн 200 гаруй улс орон бүс нутгийн бараг 21 мянга 600 гаруй сурвалжлагч хүрэлцэн ирж, тэмцээнийг мэдээлэх юм байна. /Рэнчинсоо орчуулж,Баатар хянав /