Хятад улс Дорнод тэнгисийн асуудлын зөвшилцөөнийг цаашид ажил хэрэгчээр ахиулна гэж Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Лю Жяньчао 11-ний өдөр Бээжинд илэрхийлэв.
Лю Жяньчао хэвэллийн бага хурал дээр хэлэхдээ, Хятадын тал Хятад Япон хоёр орны удирдагчдын тохиролцсон нийтлэг ойлголтын дагуу, ажил хэрэгч байр сууриар Дорнод тэнгисийн зөвшилцөөний үйл явцыг ахиулж, Дорнод тэнгисийг хамтаар нээн ашиглах хоёр талаар хүлээн авч болохуйц төслийг түргэн эрэн олохоор чармайна. Японы тал ч үүний төлөө хүчин чармайлт гаргахыг хүсч байна гэжээ. /Урангоо орчуулж, Баатар хянав/
|