ХКН-ын 17-р их хурлыг 15-нд Бээжинд эхлүүлнэ гэж ХКН-ын 16 дахь сонгуулийн 7-р бүгд хурлаас шийдсэн байна.
ХКН-ын 16 дахь сонгуулийн 7-р бүгд хурал 9—12-ны өдрүүдэд Бээжинд болсон юм. Уг хурал нь ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Хү Жинь таогийн ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны өмнөөс хийсэн ажлын тайланг сонсож, авч хэлэлцсэн бөгөөд ХКН-ын 16 дахь сонгуулийн төв хорооноос ХКН-ын 17-р их хуралд хийх тайлан болон "ХКН-ын өөрчлөлт оруулсан дүрэм"-ийг баталж, энэхүү хоёр баримт бичгийг ХКН-ын 17-р их хурлаар хянан хэлэлцүүлэхээр тогтсон байна. /Э.Цогзолмаа орчуулж, Баясгалан хянав/
|