Хятадын эрх баригч нам – ХКН-ын 17-р их хурал 15-ны өдөр Бэжинд эхлэх гэж байна. Энэ их хуралд ороцох Хятадын олон газрын 2200 гаруй төлөөлөгч 12, 13-ны өдрүүдэд онгоц, галт тэрэг, машнаар Бээжинд хүрэлцэн ирцэгээж байна.
Төлөөлөгчид Бээжинд ирхээсээ өмнө үндсэн шатанд судалгаа шинжилгээ хийж, намын гишүүд, ард иргэдийн санал бодлыг сонссон байна. 16-р их хурлаас хойш Хү Жиньтао Ерөнхий нарийн бичгийн даргатай намын төв хороо нь шинжлэх ухаанч хөгжлийн үзэл санааг бүх талаар хэрэгжүүлж, хөгжлийн үр ашиг бүхий арга хэмжээ, зорилт дэвшүүлж, Хятадын эдийн засгийн хүчин чадал, батлан хамгаалахын хүчин чадал бол үндэстнүүдийн бат нягтралын хүчин тасралтгүй бэхижиж, төрөл бүрийн ажил үйлс асар их амжилтад хүрсэн байна гэж төлөөлөгчид үзэж байгаа бөгөөд 17-р их хурал нь ХКН болон улс орны түүхийн хөгжлийн шинэ хуудас нээж, Хятадын үндэстнүүдийн ард түмэн Хятадын онцлоготой социализм байгуулах замаар нэн баттай алхам хийх болно гэдэгт итгэж байна. \Цэцэн орчуулж, Буян хянав\
|