ХКН-ын 17-р их хурал удалгүй болох гэж байна. Хятадын олон газрын иргэд ХКН-ын төв хороонд захиа, цахилгаан ирүүлж, ХКН-ын 17-р их хурал амжилттай хуралдахыг хүсэн ерөөв.
Хэ-нань мужийн Шанчиү хотын Ше Чэнпэн зэрэг 5 иргэн захиа ирүүлж тэмдэглэхдээ, ХКН-ын 17-р их хурал удалгүй болох гэж байна. Энэ бол хятадын үндэстнүүдийн ард түмний томоохон үйл хэрэг мөн. 17-р их хурал нэн олон өлзийтэй явдал, нэн эвсэг зохицонгуй байдал бий болгохыг хүсэж байна гэжээ. Хү нань мужийн Юе Ян хотын Шүй Житао, Хүн жян хотын Жянь Зүньрүн тус тус захиа ирүүлж тэмдэглэхдээ, сүүлийн жилүүдэд ХКН шинжлэх ухаанчаар хөгжих, эвсэг зохицонгуй хөгжихийг баримталж, ард олны төлөө бодож сэтгэн, их үг хоосон үг ярихгүй ард иргэдийн хүсэл санаанд зохицуулан бодит ажил хийж, ард иргэдийн сэтгэлийг олсон байна. Олон хүний бодож сэтгээгүй зүйлийг хийж бүтээн ард түмэнд ихээхэн үр өгөөж хүртээсэн банйа гэжээ.
Хятадын олон салбарын өөрчлөлт нээлттэй байлгах үйл хэрэг чухал үе шатанд орж, ХКН өөрчлөлт хийж нээлттэй байлгах үйл явцад баялаг туршлага хурамтуулсан тул Хятадын ард түмнийг удирдан нэн их ялалт байгуулж чадна гэж олон хүмүүс захиандаа илэрхийлжээ. \Гэрэлт орчуулж,Урангоо хянав.\
|