ХКН-ын 17-р их хуралд 15-ны өдөр Бээжинд хуралдах болно.13-ны оройн байдлаар уг бүгд хуралд оролцох 38 төлөөлөгчдийн хэсэг бүхнээрээ бүртгүүлэв.
2002 онд ХКН-ын 16-р их хурал хуралдснаас хойш, Ерөнхий нарийн бичгийн дарга Хү Жиньтао тэргүүтэй ХКН бүх Хятадын үндэстэнүүдийн ард түмнийг удирдан эв санаа нэгтэй тэмцэж, шинжлэх ухаанч хөгжлийн үзэлтийг гүнзгий туушлуулан хээрэгжүүлж, бүх хүчин бүх сэтгэлээ төвлөрүүлэн байгуулалт хийн хөгжлийг ахиулсан байна. Таван жилийн турш, Хятадын эдийн засгийн болон улсын ерөнхий хүчин цаашид эрчимжиж, Олон улс дахь нөлөө өдөр ирэх тутам дээшилж, ард түмний амьдрал тасралтгүй сайжран социалист эдийн засаг, улс төр, соёлын болон нийгэмийн байгуулалт бүх талаар хөгжсөн байна гэж төлөөлөгчид илэрхийлцгэв.
Удалгүй хуралдах энэ их хурал нь нэн эв зохицонгуй, нэн их хөгжил авчирахыг тэд хүсээд намын 17-р их хурлаас хойш нэн ирмүүн хөгжих байдалтай болно гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв. \ Урангоо орчуулж, Баясгалан хянав.\
|