ХКН-ын 17-р их хурлын хэвлэл мэдээллийн төвөөс 13-ний орой Бээжингийн Мэй ди-я төвт хүлээн авалт хийж, их хурлыг мэдээлэхээр ирсэн Хятадын ба гадаадын сэтгүүчдийг угтсан байна.
Их хурлын хэвлэл мэдээллийн төвийн эрхлэгч Чжай Хүйшэн эн тэргүүнд 17-р их хурлыг мэдээлэхээр ирсэн Хятадын ба гадаадын сэтгүүлчдийг халуунаар угтаж байгаагаа илэрхийлжээ. Тэрээр хэлэхдээ: ХКН-ын 17-р их хурал хуралдах боллоо. Түүхэн зангилаагийн үе шатанд хуралдах энэ удаагийн чухал хурлыг дэлхий даяар анхааран харж байна. Хятад улс, ХКН-д ханхаарлаа ихээхэн хандуулж байгааг энэ нь харуулж байгаа бөгөөд Хятад улс, ХКН улам ардчлалтай, нээлттэй байгааг харуулж байна гэжээ. \Баясгалан орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
|