• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-10-14 20:25:01    
17-р хурлын нээлтийн ёслолыг ХОУР 10 хэлээр шууд нэвтрүүлнэ

Синьхуа Агентлаг

     15-ны өдөр Хятадын гол гол радио, телевиз зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон гол гол хэвлэл мэдээллийн сүлжээ ХКН-ын 17-р их хурлын нээлтийн ёслолыг шууд дамжуулан нэвтрүүлэх болно.

     15-ны өдөр ХОУР, Төв телевиз, Ардын төв радио ХКН-ын 17-р их хурлын нээлтийн ёслолыг газар дээрээс нь шууд мэдээлж, ХОУР Монгол, Япон, Солонгос, Хятадын төв аялгуу, Англи, Франц, Испани, Орос, Герман, Араб зэрэг нийт арван төрлийн хэлээр их хурлын нээлтийн ёслолыг шууд мэдээлэх болно. Монгол улсын Дархан хотын сонсогчид FM 103,7 –гоор хүлээн авч сонсч болох бөгөөд бусад нутгийн сонсогчид MN.CHAINABRODCAST.CN гэсэн хаягаар манай вэб сайтад холбогдож хүлээн авч сонсох боломжтой.
Хятадын мужийн шатны олон телевиз, радио ч Төв телевиз, Ардын төв радиогийн шууд нэвтрүүлгийг дамжуулах болно.

     Үүнээс гадна, Рэнь Минь сүлжээ, Синьхуа сүлжээ, Жүн Гүө сүлжээ, ХКН-ын 17-р их хурлын хэвлэлийн төвийн сүлжээ зэрэг нь нээлтийн ёслолыг шууд дамжуулах болно. \Гэрэлт орчуулж, Э.Цогзолмаа хянав\