|
ХКН-ын 17-р их хурал 15-ны өдөр Бээжинд эхлэв. Сүүлийн өдрүүдэд дэлхийн олон орны хэвлэл мэдээллийн хэрэгсэл, улс төрчид тэрчлэн эрдэмтэн судлаачид ХКН-ын 17-р их хуралд анхаарал хандуулж байгаагаа илэрхийлцгээв.
Европын хамгийн том хятад хэлний хэвлэл, Францын "Новеллес Европ сонин" 10-р сарын 9-ний өдрөөс эхлэн өдөр бүр бүтэн нүүрээр 17-р их хурлын тухай мэдээлэв. Уг сонины гүйцэтгэгч захирал Жан Шяобэй 14-ний өдөр хэлэхдээ, энэ удаагийн хурал нь Хятадын ирээдүйн хөгжлийн чиг хандалгатай холбоотой болохоор гадаадад суугаа хятадын харьяат, гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд анхаарлаа хандуулж байна гэжээ. Английн "Гардиан сонин" 14-ний өдрийн мэдээлэлдээ, Хятад улс бол шинээр хөгжин мандаж байгаа орон мөн, улсын ерөнхий хүчин нь маш түргэн нэмэгдэж байна. Бээжингийн олимпийн наадам болон 17-р их хурал нь ирээдүйн Хятад улсыг зураглан төлөвлөх болно. Олимпийн наадам нь Хятадын хүчин чадлаа харуулах боломж мөн, ХКН-ын 17-р их хурал нь Хятадын ирээдүйн хөгжлийн чиглэлийг ажиглан харах боломж мөн гэж тэмдэглэв.
Тайландын "Азийн өдрийн сонин" 15-ны өдөр тэргүүн өгүүлэл нийтэлж, ХКН-ын 17-р их хурлыг өндрөөр үнэлэв. Тэргүүн өгүүлэлд тэмдэглэхдээ, дэлхий нийтийн анхаарлыг татсан ХКН-ын 17-р их хурал 15-ны өдөр Бээжинд өргөн ихээр хуралдав. Энэ нь ХКН-ын томоохон үйл хэрэг төдийгүй 1 тэрбум 300 сая Хятадын ард түмний улс төрийн амьдрал дахь чухал үйл хэрэг мөн гэжээ. Тэргүүн өгүүлэлд ХКН-ын 17-р их хурал амжилтай эхэлж байгаад цогтой халуун баяр хүргээд Хятадын ард түмэн, ХКН-ын удирдлага дор аливаа хүндрэл бэрхшээлийг ялан даваж, нэн их, нэн бахдам амжилтад хүрнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.
Египетийн Ойрох дорнодын мэдээллийн агентлаг 14-ний өдөр өгүүлэл нийтэлж тэмдэглэхдээ, ХКН-ын 17-р их хурал нь Хятадын өөрчлөлт хөгжлийн үйл явц чухал үе шатанд орсон зангилаагийн үед хуралдсанаараа маш чухал ач холбогдолтой юм гэжээ. Өгүүлэлд тэмдэглэхдээ, ХКН-ын 17-Р их хурал бол Хятадын дотоодын улс төрийн амьдрал дахь чухал үйл явдал мөн. Тэр нь Хятадын ирээдүйн таван жилийн төлөвлөгөөг боловсруулан тогтоох болно. Их хурал нь бас ХКН-ын дүрэмд 4 дэх удаагийн өөрчлөлт оруулж, ХКН-ын стратегийн гол үзэл санааг харуулах болно гэжээ.
Пакистаны стратегийн судалгааны хүрээлэнгийн Хятадын асуудлаархи мэргэжилтэн Фазал Үл Рахман саяхан хэлэхдээ, ХКН-ын 17-р их хурал өнгөрсөн байдлыг эргэн үзэж нэгтгэн дүгнэж, мөн ирээдүйн төлөвлөгөөгөө боловсруулах болно. ХКН-ын 17-р их хурлаас дэлхий дахин Хятадын засгийн газрын төрөл бүрийн өрсөлдөөн сорилтод хандах шинэ арга хэмжээг нэн сайн ойлгож болно гэжээ. Хятад улсын түргэн хөгжиж байгаа нь ХКН болон Хятадын засгийн газрын удирдлагатай салшгүй юм. Хятадын эдийн засаг тасралтгүй хөгжихийн зэрэгцээ ХКН, Хятадын засгийн газар ч ирэх тутам боловсронгуй болж байна гэж тэрээр үзэв. \Рэнчинсоо , Урангоо орчуулж, Буян хянав\
|