• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-10-15 19:26:42    
Хэвлэлийнхэн 17-р их хурлыг анхаарч байна

Хятадын Олон Улсын Радио

     ХКН-ын 17-р их хурал 15-нд Бээжинд эхэлж, дотоод гадаадын хэвлэлийнхэн маш их анхаарч, мэдээлцгээж байна.

     Тайваний "Жүн гүө ши бао", "Лянь хэ бао" зэрэг гол болох сонины 15-ны хэвлэлд 17-р их хурлыг их хэмжээгээр мэдээлж, ялангуяа тайланд дурдсан Тайваний тухай бодлого чиг шугамыг чухалчлан мэдээлсэн байна.

      Өмнөд Солонгосын том том хэвлэлийн хэрэгслүүд 15-нд ХКН-ын 17-р их хурал эхэлснийг мэдээлжээ. Өмнөд Солонгосын нэгдсэн мэдээлэх агентлаг "ХКН-ын 17-р их хурал Хятадын үндэстний сэргэн мандалтыг онцож байна" гэсэн гарчигтай өгүүлэл нийтэлж, үүндээ Хү Жинь таогийн тайланд дурдсан "өөрчлөлт хийж нээлттэй байлгах бол одоо үеийн хятадын хувь заяаг шийдэх чухал сонголт мөн. Хятадын онцлогтой социализмыг хөгжүүлж, хятадын үндэстний агуу их сэргэн мандалтыг биелүүлэхэд эрхбиш өнгөрүүлэх зам мөн" гэснийг иш татаж, мөн уг тайланд нэг хятадын зарчмын үндсэн дээр хоёр эргийнхэн дайсагнасан байдлаа зөвшилцлөөр дамжуулан албан ёсоор эцэслүүлж, энхийн хэлэлцээр тохиролцохыг уриалсаныг тэмдэглэжээ. \ Э.Цогзолмаа орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\