Хятадын эрх баригч нам—ХКН-ын бүх Хятадын төлөөлөгчдийн 17-р их хурал 15-ны өдөр Бээжингийн Ардын Их Хурлын Ордонд эхлэв. ХКН-ын 70 сая гаруй гишүүний дотроос ардчиллаар сонгож гаргасан 2200 гаруй төлөөлөгч уг их хуралд оролцож байна. ХКН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Хү Жиньтао түрүүчийнг сонгуулийн Төв Хорооны өмнөөс их хурлын төлөөлөгчдөд хандан тайлан илтгэл тавилаа. Их хурлыг ХКН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны Байнгын Хорооны гишүүн Ү Бангүө даргалж, ХКН-ын гол гол удирдагчид бүгд оролцож байна.
ХКН-ын бүх Хятадын төлөөлөгчдийн их хурал болон уг их хурлаар сонгон гаргасан төв хороо нь ХКН-ын хамгийн дээд удирдах байгууллага бөгөөд төлөөлөгчдийн их хурлыг таван жилд нэг удаа хуралдуулдаг юм.
Энэ удаагийн их хурал 7 хоног үргэлжилнэ. Их хурлын хөтөлбөрөөс үзвэл, төлөөлөгчид Хү Жиньтаогийн хийсэн тайланг хянан хэлэлцэж, "ХКН-ын дүрэм"-д өөрчлөлт оруулсан төслийг хэлэлцэн батлах болно. Үүнээс гадна, бас ХКН-ын түрүүчийн сонгуулийн Төв Хорооны Сахилга Бат Шалгах Хорооноос дэвшүүлсэн ажлын тайланг хянан хэлэлцэх бөгөөд ХКН-ын шинэ сонгуулийн Төв Хороо болон Сахилга Бат Шалгах Хороог сонгон батална. \Урьхан орчуулж, О.Дарамбазар хянав.\
|