• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-10-15 14:53:05    
Ардын амьдралыг сайжруулахаар гол болгосон нийгмийн байгуулалтаа тургэтгэхийг дарга Хү Жиньтао онцлов

Хятадын Олон Улсын Радио

      ХКН-ын төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Хү Жиньтао 15-ны өдөр ХКН-ын 17-р их хурал дээр илтгэл тавихдаа, ард иргэдийн аж амьдралыг сайжруулахаар гол болгосон нийгмийн байгуулалтаа тургэтгэж, нийгэм нийтийн үйлчилгээг өргөтгөн, нийгмийн шудрага ёсыг ахиулна гэж илэрхийлэв.

     Дарга Хү Жиньтао хэлэхдээ, боловсрол болон олон нийтийн эмчилгээ эрүүл мэндийн нийтийн халамжийн шинж чанарыг баримталж, санхүүгийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэн, амьдрал нь хүндрэлтэй айл өрх, хот орж хөдөлмөр үйлчилгээ хийж байгаа хүмүүсийн үр хүүхдүүийг заавал сургах боловсролд хамруулж, хот хөдөөгийн оршин суугчдыг хамарсан олон нийтийн эрүүл мэндийн үйлчилгээний систем байгуулах хэрэгтэй гэжээ. Тэрээр цаш нь хэлэхдээ, ажлаар хангах бодлогыг чанд хэрэгжүүлж, хот хөдөөгийн хөдөлмөрчидэд ажлаар хангагдах тэгш дүрэм бий болгож, нийгэмийн эмзэг бүлгийн ажлаар хангахад туламж олгох дүрмийг боловсронгуй болгох хэрэгтэй гэжээ.

      Дарга Хү Жиньтао хэлэхдээ, оршин суугчдын орлогын улс ардын орлогын хуваарлалт эзлэх хувийн жинг алхам дараатай нэмэгдүүлж, хуваарлалтын дүртийг боловсронгуй болгох талаар үр ашиг болон шудрага байхын харилцааг сайтар зохицуулж, хууль ёсны орлогыг хамгаалж, хэт их орлогыг зохицуулах хэрэгтэй. Ийгмийн баталгааны системийг боловронгуй болгохоо түргэтгэж, төрөл бүрийн аргаар нийгмийн хамгааллын санг төгөлдөржүүлж , баталгааны түвшинг алхам дараатай дээшлүүлэх хэрэгтэй гэжээ. \Буян орчуулж, Урангоо хянав.\