• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-10-15 12:22:15    
Хятад улс гадаадад нээлттэй хэмжээгээ өргөжүүлэн гүнзгийрүүлнэ

Хятадын Олон Улсын Радио

      ХКН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Хү Жиньтао 15-ны өдөр ХКН-ын 17-р их хурал дээр тайлан илтгэл хийхдээ, Хятад улс гадаадад нээлттэй хэмжээгээ өргөжүүлэн гүнзгийрүүлж, нээлттэй эдийн засгийн түвшнээ дээшлүүлнэ гэжээ.

      Дарга Хү Жиньтао хэлэхдээ, Хятад улс гадаад худалдааны өсөлтийн хэлбэрээ түргэн өөрчилж, экспорт импортын бүтэцдээ тохируулалт хийж, боловсруулах худалдааны хэлбэрийн чанаржих өөрчлөлтийг ахиулан, үйлчилгээний худалдааг дорвитой хөгжүүлнэ. Гадаад хөрөнгийг бүтээлчээр ашиглах хэлбэрийг бий болгож, бие даан шинийг бүтээх, аж үйлдвэрийн чанаржин сайжирахад тус дөхөм үзүүлэх зэрэг талаар гадаад хөрөнгийн гүйцэтгэж бий идэвхтэй үүргийг дайчилна гэлээ. Хилийн чанадад хөрөнгө оруулах, хамтран ажиллах талаар Хятад улс шинэ хэлбэр үүдэж, судалгаа шинжилгээ, үйлдвэрлэл, борлуулалт зэрэг салбарт олон улсын жишигт хүргэх чиглэлээр аж ахуйн нэгжүүдийн эрхлэлт хийхэд дэмжлэг туслалцаа үзүүлнэ. Үүний зэрэгцээ, чөлөөт худалдааны бүсийн стратеги хэрэгжүүлж, хоёр талын болон олон талт худалдааны хамтын ажиллагаагаа эрчимжүүлнэ гэж тэр бас илэрхийлжээ. Хятад улс ерөнхийлсөн арга хэмжээ авч олон улсын орлого зарлагын тэнцвэртэй байхад тус дөхөм үзүүлнэ гэж тэр онцолсон байна.

     Хятад улс юаний ханш бүрэлдүүлэх механизмаа төгөлдөржүүлэн, хөрөнгийн төсөл хэрэгжүүлэхэд мөнгө солих тогтолцоог аажмаар тогтоохын зэрэгцээ, нийтээр хүлээн зөвшөөрч хэрэгжүүлж байгаа олон улсын худалдааны журамын дагуу, зах зээлд орох зөвшөөрлийн хүрээгээ өргөтгөн, хамтран ажиллагчийн эрх ашгийг хуулиар хамгаална гэж дарга Хү Жиньтао тэмдэглэжээ. \О.Дарамбазар орчуулж Урангоо хянав.\