ХКН-ын 17-р их хурал 15-ны өдөр Бээжинд боллоо. ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Хү Жиньтао тайландаа тэмдэглэхдээ, 2002 оны ХКН-ын 16-р их хурал болсноос хойших 5 жил бол Хятадын өөрчлөлт хийж нээлттэй байлгах болон чинээлэг нийгмийг тал бүрээр байгуулах ажил чухал ахиц хийсэн 5 жил мөн, Хятадын ерөнхий хүчин чадал ихээр дээшилж, ард түмэнд нэн олон хөнгөлттэй бодлогууд хэрэгжүүлэн, олон улс дахь байр суурь болон үр нөлөө илт дээшилсэн байна гэжээ.
Дарга Хү Жиньтао тайландаа онцлохдоо, 5 жилийн турш, Хятадын эдийн засгийн бодит хүчин ихээр дээшлэн, өөрчлөлт хийж нээлттэй байлгах ажил чухал ахиц хийж, ардын амьдрал илт сайжран, ардчилсан хууль дүрмийн тогтолцоо шинэ ахиц хийж, соёлын байгуулалт шинэ байдал бий болгон, нийгмийн байгуулал тал бүрээр өрнөж, батлан хамгаалалт болон цэрэг армийн байгуулалт түүхт ололт амжилтад хүрсэн байна, Шянган, Аомэний ажил болон Тайваний ажил цаашид эрчимжин, гадаад харилцааны ажил ч тал бүрээр чухал ахиц хийж, ХКН-ын эрх барих чадвахын байгуулалт болон тэргүүний байгуулалт гүнзгийрч байна гэжээ.
Ололт амжилтаа олж харахын зэрэгцээ, ХКН болон ард түмний эрэл хүсэлд мөн зөрөөтэй байгааг сэрж мэдлээ, урагшлах замд мөн бага бус бэрхшээл болон асуудлуудад нүүрлэх болно, иймээс эдгээр асуудлыг маш анхаарч, үргэлжлэн нарийн намбай зохицуулах хэрэгтэй гэж Хү Жиньтао онцолсон байна. \Рэнчинсоо орчуулж, Буян хянав\
|