• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-10-15 12:52:28    
Хятад улс энх тайван хөгжлийн замаа баримтлана

Хятадын Олон Улсын Радио

      ХКН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Хү Жиньтао 15-ны өдөр ХКН-ын 17-р их хурал дээр тайлан илтгэл хийхдээ, Хятад улс энх тайван хөгжлийн замаар эх эцэс хэлбэрэлтгүй замнана гэж илэрхийлжээ.

     Хү Жиньтао хэлэхдээ, Хятад улс олон улсын зөрчил маргаан болон халуун цэгийн асуудлыг энх тайвнаар зохицуулахын төлөө чармайж, ямарваа хэлбэрийн терроризмийг эсэргүүцнэ. Хятад улс хамгаалалтийн чанартай батлан хамгаалалтын бодлого хэрэгжүүлж, зэвсэглэлээр хөөцөлдөхгүй, ямар ч орныг хүчээр заналхийлэхгүй. Хятад улс ямарваа хэлбэрийн жанжлал болон хүчрхийллийн улс төрийг эсэргүүцэж, хэзээ ч жанжлагч болохгүй, хэзээ ч өргөтгөл хийхгүй гэжээ.

     Хятад улс өөрийн хөгжлөөрөө бүс нутаг болон дэлхийн хамтын хөгжлийг цаашид ахиулан, талуудтай ашиг сонирхолын нийтлэг талаа өргөтгөн, улс орноо хөгжүүлэхийн зэрэгцээ бас нөгөө тал, ялангуяа хөгжиж байгаа улс орнуудын анхаарал тавьж байгаа зүй ёсны асуудлыг хамтад нь авч үзнэ. Хятад улс нийтээр хүлээн зөвшөөрч хэрэгжүүлж бий олон улсын эдийн засаг, худадааны дүрмийг цаашид баримтлан, зах зээлд орохыг зөвшөөрөх хүрээг өргөтгөж, хамтран ажилагчийн эрх ашгийг хуулийн дагуу хамгаална гэж тэрээр тэмдэглэжээ.

      Хятад улс хөгжсөн орнуудтай стратегийн яриа хэлэлцээ хийхээ цаашид эрчимжүүлэн, эргэн тойрны улс орнуудтайгаа сайн хөршийн найрсаг харилцаа, ажилч хэрэгч хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, бүс нутгийн хамтын ажиллагааг нааштай өрнүүлнэ. Хөгжиж байгаа улс орнуудтай эв санаа нэгтэй байж хамтын ажиллагаагаа эрчимжүүлнэ. Олон талт үйл хэрэгт идэвхтэй оролцож, олон улсад зохих үүрэг хариуцлага хүлээж, бүтээлч үүрэг гүйцэтгэнэ гэж Хү Жиньтао дахин нотолжээ. \О.Дарамбазар орчуулж, Буян хянав\