ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Хү Жиньтао 15-ны өдөр болсон ХКН-ын 17-р их хурал дээр хийсэн тайландаа тэмдэглэхдээ, нэг Хятадын зарчимын үндсэн дээр Тайваний хоолойн хоёр эргийн дайсагнасан байдлыг зөвшилцлөөр албан ёсоор дуусгаж, энх тайваний хэлэлцээр тохиролцохыг дарга Хү Жиньто буурьтай уриалав.
Нэг Хятадын зарчимыг баримталах бол Тайваний хоолойн хоёр эргийн харилцааны энх тайван хөгжлийн улс төрийн үндэс суурь мөн гэж дарга Хү Жиньтао дахин нотолжээ. Тэрээр хэлэхдээ, Тайваний хоолойн хоёр эрэг нэгдэж чадаагүй хэдүй ч Хятадын эх хуурай болон Тайвань арал нь нэг Хятад улсад харьялагдах бодит байдал ерөөс өөрчлөгдөөгүй юм. Тайваний ямарваа нам Тайваний хоолойн хоёр эрэг нь нэг Хятад улсд харьялагдах гэдгийг хүлээн зөвшөөрвөл ХКН түүнтэй солилцоо хийж, яриа хэлцэл хийж, зөвшилцөх хэлэлцээр хийхэд бэлэн байна. Үүний зэрэгцээ ХКН өргөн олон Тайваний эх орон нэгтэй ах дүү нарыг харгалзсан бодлого арга хэмжээг үргэлжлэн хэрэгжүүлж, Тайваний эх орон нэгтэй ах дүү нарын хууль ёсны эрх ашгийг хуулийн дагуу хамгаалах болно гэжээ.
Одоо Тайванийг тусгаар тогтнуулагч хагалан бутаргах хүчний хийж байгаа хагалан бутаргах ажиллагаа Тайваний хоолойн хоёр эргийн харилцааны энх тайван хөгжлийг ноцтой хохироож байна гэж Хү Жиньтао цохон тэмдэглэжээ. Тэрээр хэлэхдээ, Хятадын эх хуурай хамгийн үнэнчээр, хамгийн их хүчин чармайлтаар Тайваний хоолойн хоёр эргийн энх тайван нэгдлийг биелүүлэх болно. Ямарваа хүн ямарваа нэрээр, ямарваа арга хэлбэрээр Тайванийг эх орноос хагалан бутаргахыг яасан ч зөвшөөрөхгүй гэжээ. \Гэрэлт орчуулж, Буян хянав\
|