ХКН-ын төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Хү Жиньтао 15-ны өдөр ХКН-ын 17-р их хурал дээр тайлан илтгэл хийх үед онцлохдоо, ХКН сахилга бат, хууль зөрчсөн хэргийг шийдвэртэй шалган илрүүлж, хуулийн дагуу авилгалал хийгчдыг чанга шийтгэнэ гэжээ.
Авилгалалын эсрэг тэмцлийн урт удаан чанар, ээдрээн будлиантай, хатуужилтай байхыг ХКН-ын 73 сая гаруй намын гишүүд тодорхой таньж, тодорхой байр сууриар авилгалтай тэмцэхийг дарга Хү Жиньтао шаардсан байна. Тэрээр хэлэхдээ, ХКН авилгаллыг залхаан шийтгэх түүнээс урьдчилан сэргийлэх системийн байгуулалтыг хянуур баттай хийж, авилгаллыг эрс шийдвэртэй залхааын зэрэгцээ үндснээсээ засах, урьдчлан сэргийлэхийг нэн чухалчилж , дүрэм тогтолцооны байгуулалтыг нэн анхаарч, авилгалалаас урьдчлан сэргийлэх ажлыг эх үүсвэрээс нь сайн хийх хэрэгтэй гэжээ. /Рэнчинсоо орчуулж, Урангоо хянав/
|