ХКН-ын төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Хү Жиньтао 15-ны өдөр ХКН-ын 17-р их хурлын тайлан илтгэлд тэмдэглэхдээ, ардын ардчилал бол социализмын амь нас юм. Улс төрийн тогтолцооны өөрчлөлтийг гүнзгийрүүлэхэд улс төрийн зөв чиглэлийг баримталж, ард түмэн эзэн суухыг батлахаар үндэс болгон, нам болон улс орны бат орших хүчин чадлыг нэмэгдүүлж, ард түмний идэвхийг дайчлахаар зорилт болгон Социализмын ардчлалыг өргөтгөж, социализмын хууль зүйгээр улс орноо засаж, социализмын улс төр соёлын боловсон байдлыг хөгжүүлэх хэрэгтэй гэжээ.
Дарга Хү Жиньтао хэлэхдээ, социализмын ардчилсан улс төрийг хөгжүүлэхэд, ард түмний ардчиллыг өргөтгөж, ард түмний эзэн суухыг батлах хэрэгтэй. Иргэдийн үзэл танилтын боловсролыг дээшлүүлж, социализмын ардчилсан улс төр, чөлөөтөй эрх тэгш, шудрага, төв ёсны үзэл санааг буй болгох хэрэгтэй. Анхан шатны ардчиллыг хөгжүүлж, ард түмэнд нэн олон нэн бодитой ардчиллын эрхийг эдлүүлэхийг батлан, хууль зүйгээр улс орноо засах үндсэн чиг бодлогыг бүх талаар хэрэгжүүлж, социализмын хуулийн засаглалт орон байгуулах алхаагаа түргэтгэж. хяналт удирдлагын механизмыг боловсронгуй болгон, ард түмнээс олгосон эрхийг ард түмний тусын төлөө хэрэглэх хэрэгтэй гэжээ.
Социализм хөгжих тутам ардчилал цаашид хөгжих болно. Хятадын онцлогтой социализмыг хөгжүүлэх түүхэн үйл явцад Хятадын коммунистууд болон Хятадын ард түмэн бат орших хүчнээр социализмын ардчилсан улс төрийг лавтай тасралтгүй хөгжүүлж чадна гэж дарга Хү Жиньтао тэмдэглэв. /Урьхан орчуулж, Урангоо хянав/
|