
Хятадын шинжлэх ухаан техникийн яамны сайдын орлогч Ли Шүе юн 16-нд Бээжинд хэлэхдээ, 2002 онд ХКН-ын 16-р их хурал хуралдсанаас нааш Хятад улс шинжлэх ухаан техникийн салбарт асар их амжилт олж, шинжлэх ухаан техникийн хүч чадал ихээр эрчимжиж, бие дааж шинийг үүдэх хүч чадал ч цаашид дээшилсэн байна гэжээ.
Ли Шюеюүн мөн өдөр ХКН-ын 17-р их хурлын хэвлэл мэдээллийн төвд болсон хэвлэлийн бага хурал дээр сэтгүүлчийн сонирхосон асуултад хариулахдаа ингэж хэлсэн юм. Тэр хэлэхдээ, 5 жилийн турш Хятад улс нисэгчтэй сансрын нислэг, сүпэр эрлисжүүлсэн тутрага, дээд чадавхтай компьютер зэрэг шинжлэх ухаан техникийн ололт амжилт олсон байна. Техникийн тоног төхөөрөмжийг бие даан судлан бүтээх чадавх ч ил тод дээшилсэн байна. Шинжлэх ухаан техник нь эдийн засгийн бүтцийн тохируулалт, тэрчилэн хөдөө аж ахуй, хөдөө тосгон, тариачидын асуудлыг зохицуулах болон ард иргэдийн амьжиргааг сайжруулах талд тулгуурь хүчин болох үйлдэл ил нэмэгдэж байна гэжээ.
Тэрээр хэлэхдээ, одоо хятадын шинжлэх ухаан техникийн хүн хүчний эх баялаг 35 саяд хүрч дэлхийд нэгдүгээр байр эзэлж байна гэжээ. \ Э.Цогзолмаа орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
|