ХКН-ын 17-р их хурал 16-нд Бээжинд үргэлжлэн хуралдаж байна. ХКН-ын төв хорооны ерөнхий нарин бичгийн дарга Хү Жиньтао нарын зэрэг ХКН-ын удирдлага зарим хэсгийн төлөөлөгчидийн ярилцалгад оролцож, ХКН-ын 17-р их хурлын тайлан илтгэлийг төлөөлөгчидийн хамт хянан хэлэлцсэн байна.
Хү Жиньтао мөн өдөр Жянсу мужийн төлөөлөгчидийн ярилцалгад оролцлоо. Тэрээр төлөөлөгчидийн үгийг нарин хянамгай сонсны дараа нэгэн төлөөлөгчийн хувиар 17-р их хурлын тайлан илтгэлийг хэрхэн суралцаж ойлгох талаар үг хэлсэн байна. Тэрээр хэлэхдээ, уг тайлан бол нийт нам, бүх хятадын үндэстэн нүүдийн оюун санааны охь сод болно. Их хурлаар хэлэлцэн засвар оруулсны дараа уг тайлан нь түүхэн шинэ гараанаас Хятадын онцлогтой социализмийг хөгжүүлэх ХКН-ын улс төрийн тунхаг болон үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр болно гэжээ.
ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн Вэн Жябао Сычуан мужийн төлөөлөгчидийн ярилцалгад оролцсон байна. Тэрээр цохон тэмдэглэхдээ, Хятад улс хятадын онцлогтой социализмийн замаар эрэс хэлбэрэлтгүй замнаж, өөрчлөлт хийж нээлттэй байх бодлогыг эрс хэлбэрэлтгүй баримталж, шинжлэх ухаанч хөгжлийн үзэлтийг эрс хэлбэрэлтгүй найдваржуулан, эвсэг зохицонгуй нийгмийн байгуулалтыг ахиулах болно гэжээ.
1 2
|