ХКН-ын 17-р их хурал хуралдаж байгаа ялдамд, ХОУР-ын олон хэлний сонсочид залгаагаар адил бус арга барилаар их хурлын дүүрэн амжилттай эхэлсэнд баяр хүргэсэн байна.
Бразилийн сонсогч Пауло Силва ХОУР-д илгээсэн E-mail-дээ тэмдэглэхдээ, түүний үзэж байгаагаар энэ удаагийн их хурлын гол агуулга нь эвсэг зохицонгуй нийгмийн байгуулалтыг үргэлжилэн түлхэн урагшлуулах, өөрчлөлт хийж нээлттэй байхын үр бүтэмжийг тасралтгүй эрчимжүүлэн бэхжүүлэх явдал болно гэжээ.
Румын сонсогч Марин Думитро ХОУР-д ирүүлсэн захидалдаа 17-р их хурлыг бэлгэтэн зүгнэсэн байна.
Орос Хятадын найрамдлын хорооны 1-р даргийн орлогч Курикова ХОУР-д утас ирүүлж, ХКН-ын 17-р их хурал амжиттай нээгдсэнд баяр хүргэсэн бөгөөд ХОУР-ын Орос хэлний веб сайт уг хурлыг шууд нэвтрүүлснийг магтан сайшаасан байна.
Орос Хятадын найрамдлын нийгэмлэгийн гишүүн Агатранов баярын захидал ирүүлж хэлэхдээ, тэрээр цаашид ХОУР-ын 17-р их хурлын холбогдох нэвтрүүлгийг нягт анхаарах бөгөөд 17-р их хурал болон 17-р их хурлаар батлах шийдвэрүүд Хяатдын олон салбарыг хөтлөн жолоодож нэн их амжилтад хүргэх болно гэдэгт итгэж байна гэжээ. /Хүчит орчуулж Баатар хянав /
|