ХКН-ын 17-р их хурал 15-нд Бээжин хотноо ёслол төгөлдөр нээлтээ хийсэн. ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн Ү Бангүө зэрэг ХКН-ын удирдлага 15-ны өдрийн үдээс хойш их хуралд тавьсан тайлан итгэлийг авч хэлэлцэн уг тайлангиийн үнэ цэнийг маш өндрөөр үнэлцгээсэн байна.
Ү Бангүө хэлэхдээ, дарга Хү Жиньтаогийн хийсэн тайлан илтгэл нь ХКН өөрчлөлт хөгжлийн зангилаагийн үед ямар далбаа мандуулж, ямар замаар замнаж, ямаршуу үзэл бодолтойгоор, хөгжлийн ямар зорилт дэвшүүлэн хөгжих зэрэг томоохон асуудалд шинжлэх ухаанчаар хариулт өгсөн байна. Энэ бол өнөөгийн цаг үед нийцсэн, улс орны хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсон мөрийн хөтөлбөрийн чанартай баримт бичиг болно гэж онцоллоо.
ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн Зэн Чинхун хэлэлцэх хурал дээр хэлэхдээ, 17-р хурлын тайлан илтгэл нь засаг явуулах зүй тогтол, социалист нийгмийн байгуулалтын зүй тогтол, хүн төрөлхтний нийгмийн хөгжлийн зүй тогтлын талаархи ХКН-ын танилт ойлголтын түвшинг тусгасан мөрийн хөтөлбөрийн чанартай баримт бичиг болно гэжээ.
ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн Ли Чанчүнь тэмдэглэхдээ: Энэхүү тайлан илтгэл нь түүхэн шинэ гараанаас Хятадын онцлогтой социализмийг хөгжүүлсэн ХКН-ын улс төрийн тунхаг болон үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр болно гэжээ. Ололт амжилтын талаар зөв дүгнэлт бий болгох хэрэгтэй гэж ХКН-ын боловсон хүчнүүдээс ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн Лүө Гань шаардсан байна../Хүчит орчуулж, Баясгалан хянав/
|