2002 онд болсон ХКН-ын 16-р их хурлаас хойш Хятадын боловсролын ажил үйлс тогтвортой зохицуулалттай эрүүлээр хөгжиж, боловсролын голч шудрагыг ахиулах талаар шинэ ахицтай боллоо гэж Хятадын Боловсролын сайд Жөү Жи илэрхийлжээ. Хятадын Боловсролын сайд Жөү Жи 16-нд ХКН-ын 17-р их хурлын хэвлэлийн төвийн хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр ингэж хэлжээ.
Тэрээр хэлэхдээ: ХКН-ын 16-р их хурлаас хойш Хятадын шат бүрийн төрөл бүрийн сургалтын элсэлтийн хэмжээ цаашид нэмэгдэж, иргэдийн боловсрол хүртэх боломж өргөжиж, боловсрол хүртэх түвшин байнга дээшилсэн байна. Өнөө Хятадын хүн болгон 8,5 жилийн боловсрол хүртэж, бүх Хятадын ажил төрөл эрхлэгчдэд дээд боловсролтой хүний тоо дэлхийд тэргүүн байранд жагсаагдаж байна. Хятад улс хүн ам олонтой том гүрнээсээ боловсон хүчний нөөцтэй том гүрэн рүү шилжихийг шуурхай гүйцэтгэж байна гэжээ. /Баясгалан орчуулж Баатар хянав/
|