Хятадын олон улсын радиогийн Испани хэлний олон сонсогч манай радиогийн Веб-сайдаар ХКН-ын 17-р их хурлын нээлтийн ёслолыг сонирхож, холбогдох мэдээллийг аваад, E-mail ирүүлж, Ерөнхий нарийн бичгийн дарга Хү Жиньтаогийн тавьсан тайлан илтгэлийг сайшаасан бөгөөд Хятадын олон улсын радио интернетээр ХКН-ын 17-р их хурлын нээлтийн ёслолыг амжилттай шууд нэвтрүүлсэнд баяр хүргэв.
Хятадын олон улсын радиогийн Кубын сонсогчдын клубын хариуцлагатан, хянан сонсогч Николас Косио E-mail ирүүлж тэмдэглэхдээ, дарга Хү Жиньтаогийн тавьсан тайлан илтгэл хүний урмыг хөгжөөсөн илтгэл боллоо. Хятадын ард түмэн ХКН-ынхаа удирдлагаар, Хятадын онцлогтой социализмын замаар замнаж, нийгэм, эдийн засаг зэрэг олон салбарт асар их хөгжил дэвшилттэй болсон байна. Ерөнхий нарийн бичгийн дарга Хү Жиньтао тайландаа "Эрчим хүчний нөөц хэмнэх, байгаль орчны хамгаалалтыг эрчимжүүлэх"-ийг дэвшүүлсэн байна. Энэ нь улс орны тогтвортой хөгжлийн хүчин чадлаа нэмэгдүүлэх Хятадын засгийн газрын шийдвэр зоригийг харууллаа гэжээ. /Баясгалан орчуулж,Урангоо хянав/
|