10-р сарын 17-нд "Олон улсын ядуурлыг бууруулах 15 дахь өдөр " тохиолж байна. Мөн өдөр Хятадын ерөнхий сайдын орлогч Хүй Лянюй Бээжинд хэлэхдээ, холбогдох улс орон, олон улсын байгууллагатай ядуурлыг бууруулах салбарт хамтын ажиллагаагаа Хятадын засгийн газар цаашид эрчимжүүлнэ гэжээ.
Хүй Лянюй "ядуурлыг анхааралдаа авч, үйл ажиллагаа явуулъя" гэсэн сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд оролцохдоо ингэж хэлэв.
Уг хурал 3 хоног үргэлжилнэ. Энэ хугацаанд хуралд оролцогчид "ядуурал, өлсөглөнг бууруулах арга хэмжээ, стратеги, өөрчлөн сайжруулах арга хэлбэр" зэрэг зургаан сэдвийг авч хэлэлцэх болно. /Баясгалан орчуулж,Урангоо хянав/
|