• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-10-17 16:35:35    
ХКН-ын 17-р их хурал үргэлжлэн хэсэг хуваан хэлэлцэв

Синьхуа Агентлаг

ХКН-ын 17-р их хурал 17-ны өдөр үргэлжлэн хэсэг хуваан хэлэлцэв. Гучин найман төлөөлөгчдийн хэсэг ХКН-ын төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Хү Жиньтаогийн ХКН-ын 16 дэх сонгулийн төв хорооны өмнөөс их хуралд тависан тайлан илтгэл, ХКН-ын сахилга бат шалгах төв комиссын ажлын тайлан болон "ХКН-ын дүрэмд өөрчлөлт оруулсан төсөл"-ийг авч хэлэлцсэн байна.

Ерөнхий нарийн бичгийн дарга Хү Жиньтаогийн тайлан илтгэлийн гол санаа товч томруун, агуулга өргөн дэлгэр үзэл санаа гүн гүнзгий. ХКН өөрчлөлт хөгжилтийн чухал үе шатанд ямар далбаа өргөн ямар замаар замнах асуудлыг хариулж, шинжлэх ухаанчаар хөгжих үзлийндотоод агуулга,үзэл санааны мөн чанарыг гүнзгий тодруулан өгүүлж, марксизмын хөгжлийн тухай ертөнцийг үзэх үзэл арга хэмжээг төвлөрүүлэн харуулсан, ХКН-ын түүхэн шинэ үе шатанд Хятадын ард түмнийг удирдан чинээлэг амьдралтай нийгэмийг бүх талаар байгуулах шинэ ялалтыг тэмцэн олох улс төрийн тунхаг мөн гэж ярилцах явцад төлөөлөгчид илэрхийлцгээв.

Төрөл бүрийн назгай, ялзарч доройтсон зүзэгдэлтэй гал ус шиг нийлэмжгүй байх нь ХКН-ын шинж чанар зорилгоос шийдэгдэгж байгаа юм. Ерөнхий байдлын хувьд ХКН-ын намын гишүүн боловсон хүчний зонхилох нь сайн, авилгач этгээд маш цөөн тоог эзэлж байгаа юм. Гэлээ ХКН авилгаллыг үндэсээс нь засаж, урьдаас сэргийлэх чиг шугам баримталж, авилгалалыг залхаан урьдчилан сэргийлэх тэмцлийг цаашид гүнзгий өрнүүлэх болно гэж ярилцах явцад төлөөлөгчид үзлээ.

Урангоо орчуулж, Баясгалан хянав.