
ХКН-ын зохион байгуулах хэлтэсийн орлогч дарга Ө Янсүнь 17-ны өдөр Бээжинд хэлэхдээ, ХКН-ын бус боловсон хүчнийг бэлтгэн дэвшүүлэх бол ХКН-ын ямагтын чиг шугам мөн. ХКН нөхцөл хангасан нэн олон КН-ын бус боловсон хүчнийг чухал удирдах байранд сонгон дэвшүүлэх болно гэжээ.
Ө Яньсүнь мөн 17-ны өдөр ХКН-ын 17-р их хурлын хэвлэл мэдээллийн төвөөс хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр ингэж илэрхийлсэн юм. Тэрээр хэлэхдээ, ХКН боловсон хүчин сонгон дэвшүүлж хэрэглэхдээ эрдэм чадвартай хүнийг дэвшүүлэн хэрэглэх зарчимыг баримталж ирсэн байна. КН-ын гишүүн бус Вань ган болон Чэнь Жү саяхан Шинжлэх ухаан техникийн яам болон Эрүүл мэндийн яамны сайдаар тус тус томилогдсон байна. Хятадын муж, район, хот тэрчлэн сяний шатны засгийн газрын удирдах байгууллагад намын гаднах мянга мянган хүн улс орныхоо удирдах ажилд оролцож байна гэжээ. /Урангоо орчуулж, Баатар хянав/
|