
ХКН-ын 17-р их хурлын тэргүүлэгчид 17-нд Бээжинд 2 дахь удаагаа хуралдлаа. Хурлыг Хү Жиньтао даргалсан байна.
Их хурлын нарийн бичгийн дарга Зэн Чин хүн 17 дахь сонгуулийн төв хорооны гишүүд, төв хорооны бэлтгэл гишүүн болон сахилга бат шалгах төв комиссын гишүүнээр нэр дэвшүүлэх хүмүүсийн тухай саналын талаар тодорхойлолт хийсэн байна.
Хурал нь 16 дахь сонгуулийн төв хорооны тайлны тухай тогтоолын төсөл, сахилга бат шалгах төв комиссын ажлын тайлны тухай тогтоолын төсөл, "ХКН-ын дүрэм"-д өөрчлөлт оруулсан тогтоолын төслийг баталж, энэ 3 тогтоолын төслийг хэсгүүдээр хэлэлцүүлэхээр тогтсон байна. /Э.Цогзолмаа орчуулж, Сайн-Өлзий хянав/
|