ХКН-ын 17-р их хурал 15-ны өдөр нээгдснээс нааш, гадаадын зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл хурлын нээлтийн ажиллагаа жич Дарга Хү Жиньтаогийн нээлтийн ёслол дээр хийсэн тайлан илтгэлийг сүүлийн өдрүүдэд залгаагаар мэдээлсэн байна.
Оросын том том хэвлэл мэдээллийн хэрэгсэл ХКН-ын 17-р их хурал нээгдсэнийг нийдэм анхаарч байна. Оросын Итар-Тасс агентлаг, Оросын мэдээллийн агентлаг болон Интерфакс агентлаг 15-ны өдөр их хурал эхэлсэн тухай мэдээлсэн бөгөөд дарга Хү Жиньтаогийн хийсэн тайлан илтгэлийн гол агуулгыг дамжуулсан байна. Оросын хамгийн том хоёр телевиз—"НТВ" болон "Орос" телевиз , "ХКН-ын 17-р их хурал бол түүхэт чанартай мөн" гэж тус тус мэдээлсэн байна.
Монгол улсын "Хүний эрх" сонин өөрийн веб сайт дээрээ "социалист ардчилсан улс төр нь 'луугийн өлгий нутаг'-ын шинэ төрхийг харуулав" гэсэн зохиол нийтэлж, 17-р их хурлын тайланг өндөр үнэлж, Хятад улс нь Хятадын онцлог бүхий социалист ардчилсан улс төрийг хөгжүүлэх болно гэдгийг онцлоод, "эдийн засаг хүчирхэгжсэн Хятад улс ардчилсан улс төрөө хөгжүүлийг эрс зорьж, үүгээр дэлхийн анхаарлыг татаж байна" гэжээ. \Алтаннавч орчуулж Баатар хянав\
|