Хятадын биеийн тамир спортын үндэсний ерөнхий газрын дарга Лю Пэн 17-ны өдөр Бээжинд сурвалжлагчдыu хүлээн авахдаа, сэргээш хэрэглэхийг чанга хориглон, шалгах, шийтгэх чиг шугам хэрэгжүүлж, 2008 онд Бээжин Олон улсын олимпийн хороонд туслан цэвэрхэн олимпийн наадам зохион байгуулна гэж илэрхийлэв.
Лю Пэн хэлэхдээ, 2004 онд Хятадын Төрийн зөвлөл сэргээшийн эсрэг дүрэм нийтэлж, Биеийн тамир спортын үндэсний ерөнхий газар орон нутгийн биеийн тамир спортын хэрэг эрхэлсэн газруудтай сэргээшийг эсэргүүцэх хариуцлагын дүрэм тогтоосон байна. Үүнээс гадна Хятад улс сэргээшийн эсрэг лабораторийн шинжилгээний ажлыг эрчимжүүлсэн гэжээ.
Тэр хэлэхдээ, Хятад улс сэргээшийг шалгах дэлхийн зэрэглэлийн байгууламж барьж байгуулж байгаа бөгөөд сэргээшийн эсрэг үндэсний төв ч удалгүй албан ёсоор ашиглалтад орох болно гэжээ. /Баатар орчуулж,Урангоо хянав/
|