Хятадын Үндэсний биеийн тамир спортын ерөнхий газрын дарга Лю Пэн 17-ны өдөр Бээжинд сурвалжлагчид ярилцлага өгөх үед хэлэхдээ, 2008 оны Бээжингийн олимпийн наадамд оролцох Хятадын баг тамирчид 570 орчим байж мэднэ. Энэ нь Хятадын хамгийн олон тамирчин оролцох олимп болж магадгүй гэжээ.
Тэрээр хэлэхдээ, энэ оны 9-р сарын байдлаар, Хятадын 500 орчим тамирчин 2008 оны олимпийн наадамд оролцох эрх авсан байна. Одоогоор зарим төрлийн олимпийн наадмын эрх авах тэмцээн дуусаагүй байна, Бидний бодож байгаагаар нэмж 70 гаруй тамирчид олимпийн наадамд оролцох эрхийг авах болно. Иймээс 2008 оны Бээжингийн олимпийн наадамд оролцох Хятадын баг тамирчид 570 гаруй хүн байх болно гэжээ. /Урангоо орчуулж, Баатар хянав/
|