ХКН-ын 17-р их хурал 15-ны өдөр эхэлснээс хойш ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны хэсэг гишүүд төлөөлөгчдийн хэсгийн хуралд оролцож байна. 17-р их хурлын тайлан илтгэл бол ХКН-ын түүхийн шинэ гараангаас Хятадын онцлогтой социализмыг хөгжүүлэх улс төрийн тунхаг, үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр мөн гэж тэд нар тэмдэглэв.
Ван Лэчуань Шинжяны төлөөлөгчдийн хэсгийн хурал дээр хэлэхдээ, 17-р их хурлын тайлан илтгэл бол Хятадын өнгөрсөн таван жилийн ажлын амжилт, өөрчлөлт хийж нээлттэй бодлого хэрэгжүүлсэн 30 шахам жилийн туршлагыг шинжлэх ухаанчаар нэгтгэн дүгнэж, ирэх таван жилын цаашлаад 2020 он хүртлэх Хятадын онцлогтой социалист байгуулалтын шинэ шаардлагыг дэвшүүлж, ХКН-ын байгуулалтын талаар системтэй өгүүлсэн маш боловсронгуй түүхэт сурвалж бичиг мөн гэжээ.
Хүй Лянюй хэлэхдээ, 17-р их хурлын тайлан илтгэл нь ард түмний амьжиргааны асуудлыг гол болгон дурдаж, хөгжил нь ард түмний төлөө байх, хөгжихэд ард түмнийг түшиглэх, хөгжлийн үр өгөөжийг ард түмэнд эдлүүлэх ХКН-ын үзэл баримтлалыг бүрэн харуулсан байна гэжээ. /Урангоо орчуулж, Цэцэн хянав/
|