Хятад улс оюуны өмчийн эрхийн салбарт Олимпийн наадам зохион байгуулахад аятай орчин хангаж чадна гэж Хятадын оюуны өмчийн эрхийн үндэсний газрын дарга Тянь Липү 18-нд Бээжинд тэмдэглэжээ.
Тэрээр хэлэхдээ: бээжингийнхэн Олимпийн наадмыг зохион байгуулах эрх авснаас хойш, Хятадын Төрийн зөвлөл Олимпийн тэмдгийг хамгаалах дүрэм нийтлэв. Үүний дараа Төрийн зөвлөлийн холбогдох салбарууд зохих захиргааны дүрэм тогтоол гаргасан байна. Тухайлбал: оюуны өмчийн эрхийн үндэсний газраас Олимпийн бүтээгдэхүүний дезаины асуудлын талаар дүрэм гаргав. Хятадын гаалийн ерөнхий газар, үйллвэр худалдааг удирдах Үндэсний ерөнхий газар ч 10 гаруй дүрэм тогтоол тогтоосон байна. /Баясалан орчуулж Баатар хянав/
|