ХКН-ын 17-р их хурал 15-ны өдөр эхэлснээс хойш ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны бэлтгэл гишүүн Ван Ган болон ХКН-ны төв хорооны хэсэг гишүүд төлөөлөгчдийн хэсгийн хуралд оролцож байна. 17-р их хурлын тайлан илтгэл бол Хятадын эдийн засаг нийгэмийн хөгжлийн мөрийн хөтөлбөрийн чанартай баримт бичиг мөн гэж тэд нар тэмдэглэв.
Ван Ган Төв хорооны шууд харьяа байгууллагын төлөөлөгчдийн хэсгийн хурал дээр хэлэхдээ, 17-р их хурлын тайлан илтгэлийн онолын түвшин өндөр тул парактегийг жолоодох ач холбогдолтой юм. Тэр нь шинэ нөхцөл байдал дахь чинээлэг нийгэмийг тал бүрээр байгуулах, социализмын орчин үеийн байгуулалтыг түргэтгэх ерөнхий байдлыг зураглан гаргасан байна гэжээ.
ХКН-ын төв хорооны гишүүн Хэ Юүн хэлэхдээ, 17-р их хурлын тайлан илтгэл намын байгуулалтыг эрчимжүүлэх талаар шинэ шаардлага дэвшүүлсэн байна. Намын сахилга бат шалгах байгууллагууд нарийн хянамгай суралцан, залхаан шийтгэж, авилгалаас урьдчилан сэргийлэх системийг боловсронгуй болгож, авилгалыг эсэргүүцэн, цэвэр цэгчээр байгуулалт хийхийг ахиулах хэрэгтэй гэжээ.\Гэрэлт орчуулж, Э.Цогзолмаа хянав\
|