Сүүлийн өдрүүдэд, олон улсын хамтын нийгэмлэг ХКН-ын 17-р их хуралд анхаарлаа хандуулж, их хурлын холбогдох мэдээлэл, дарга Хү Жиньтаогийн нээлтийн ёслол дээр тависан тайлан илтгэлийн тухай мэдээлсээр байна. Үүний зэрэгцээ олон улсын зарим найрсаг зүтгэлтнүүд ч 17-р их хурал болон тайлан илтгэлийг өндөр үнэлцгээж байна.
БНСУ-ын Юньхаб мэдээлэх агентлаг, "Солонгосын өдрийн сонин" зэрэг өмнөд Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгсэл 17-р их хурлын нээлтийн ёслол болон тайлан илтгэлийн тухай мэдээлэл хийж, ялангуяа тайлан илтгэлд дэвшүүлсэн шинэ шинэ дурдлага болон чухал үгнүүдэд анхаарлаа хандуулсан бөгөөд "эклогийн боловсон байдал", "Хятадын онцлогтой социасизмыг хөгжүүлэх" зэрэг шинэ шинэ хэллэгэд тодорхойлт хийсэн байна.
Болгарын "Дер Стандард сонин", "Дума сонин" болон "24 цаг сонин" зэрэг гол гол хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өгүүллэл, гэрэл зураг нийтлэх хэлбэрээр 17-р их хурлын холбогдох мэдээг мэдээлж, ялангуяа 17-р их хурлын тайлан илтгэлд авилгалалыг эсэргүүцэх эрч хүчээ нэмэх, ядуу баяны зөрүүг багасгах, эвсэг зохицонгуй нийгэм байгуулах зэрэг агуулыг товойлгон мэдээлсэн байна.
Германы "Франкфуртер Альгемейне сонин", "Дельт сонин" зэрэг улсын хэмжэээний том том сонинууд 17-р их хурлын нээлтийн мэдээ болон 17-р их хурлын тайлан илтгэлийн талаар мэдээлсэн байна.
Бразилийн нэрт сэтгүүлч, Хятадын асуудлын мэргэжилтэн Карлос Таваррес хэлэхдээ, 17-р их хурлын тайлан илтгэл бол баялаг бүтээлч тайлан мөн, Хятадын ирээдүйн хэдэн жилийн улс төр, эдийн засгийн хөгжлийн чиглэлээр дэлхий дахиныг нэн тодорхой нэн итгэлтэй болгосон байна гэжээ. /Рэнчинсоо орчуулж, Урангоо хянав/
|