
Хятадын Барилгын яамны орлогч сайд Чю Баошин 18-ны өдөр Бээжинд хэлэхдээ, Хятад улс хямд орон сууц түрээслэх дүрэм тогтоон боловсронгуй болгох зэрэг арга хэмжээг үргэлжлүүлэн авч түүгээр дамжуулан хотын бага орлоготой хүн ардын орон сууцны асуудлыг түргэн зохицуулах болно гэжээ.
Чю Баошин бол мөн 18-ны өдөр ХКН-ын 17-р их хурлын хэвлэлийн төвөөс хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр ингэж илэрхийлсэн юм. Тэрээр хэлэхдээ, өнгөрсөн оны жилийн сүүлчийн байдлаар Хятадын орон сууцыг хямдаар түрээслэх талд оруулсан хөрөнгө мөнгө 7 тэрбум 100 сая юаньд хүрч, 300 мянган өрх амьдралын үндсэн баталгаанд хамрагдсан хүмүүсийн орон сууцны асуудлыг зохицуулсан. Энэ жил Хятад улс орон сууцыг хямдаар түрээслэхэд оруулах хөрөнгө оруулалтаа цаашид нэмэгдүүлнэ. Хямд орон сууц түрээслэхээс гадна, эдийн засгийн хямд орон сууцад оруулах хөрөнгө оруулалтаа үргэлжлэн нэмэгдүүлж, жил болгон 150 сая ам метр хямд орон сууцыг ашиглалтад оруулахыг батлах болно гэжээ.
Тэрээр хэлэхдээ, Хятад улс орон сууц завших явдлыг голлон хяналттаа авч, олон зүйлийн макро арга хэмжээгээр орон сууцны үнийг тогтоон барина гэжээ. /Урангоо орчуулж, Баясгалан хянав/
|