Түвдийн Өөртөө засах районы засгийн газрын дарга Чянба Пунсог 18-ны өдөр Бээжинд сурвалжлагчид ярилцлага өгөхдөө: "Үндэстний районы өөртөө засах дүрмийн дагуу, Түвдийн ард түмэн ардчлалын чөлөөт эрхийг бүрэн эдлэж байна" гэжээ.
Тэрээр цааш нь одоогийн байдлаар, Түвдийн хүн амын бүтцэд ямар ч өөрчлөлт гараагүй, Түвд үндэстэн нийт хүн амын 92, хан үндэстэн 5, бусад үндэстнүүд 3 хувийг эзэлж байна. Түвдийн уламжлалт соёл ерөөс өнөөдрийх шиг хөгжиж үзээгүй бөгөөд орчин үеийн соёлтой зохицон нийлж гэрэл гялбаагаа цацруулж байна гэжээ. /Рэнчинсоо орчуулж, Урангоо хянав/
|