• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-10-19 16:07:31    
Пакистанд гарсан дэлбэрэлтийг Хятадын тал хатуу зэмлэн буруушаав

Хятадын Олон Улсын Радио

      Пакистаны Карачи хотод 19-ний өглөө, Пакистаны Ерөнхий сайд асан Беназир Буттод чиглэсэн амиа золиосолсон дэлбэрэлт болжээ. Хятад улс 19-ний өдөр уг хэргийг хатуу зэмлэн буруушаасан байна.

      Хятадын Гадаад Харилцааны Яамны хэвлэлийн төлөөлөгч Лю Жяньчао мөн өдөр Бээжинд сэтгүүлчийн сонирхсон асуултанд хариулахдаа, Хятад улс уг хэргийг хатуу зэмлэн буруушааж, Пакистаны нийгэм тогтвортой байхыг хүсч байна гэлээ.

      Пакистаны өмнөд нутгийн гармын хот—Карачид 19-ний өглөө, 2 удаа дэлбэрэлт гарав. Дэлбэрэлтэд наад зах нь 124 хүн эндэж, 320 гаруй хүн шархадсан байна. Эндэж шархадсан хүний тоо бас цаашид нэмэгдэж мэднэ гэж Пакистаны албаны талынхан илэрхийлсэн байна.\О.Дарамбазар орчуулж, Буян хянав\