• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-10-19 16:15:02    
2008 оны олимпийн наадмын бэлтгэл гол гол ажлууд амжилттай биелэгдэж байна

Хятадын Олон Улсын Радио

      Бээжин хотын орлогч дарга, Бээжингийн олимпийн наадмын зохион байгуулах хорооны гүйцэтгэгч орлогч дарга Лю Жинминь 19-ний өдөр Бээжинд хэлэхдээ, 2008 оны Бээжингийн олимпийн наадмын бэлтгэх ажил төлөвлөгөө ёсоор явагдаж, олон шатны гол ажлуудыг амжилттай биелүүлж, 2008 оны Бээжингийн олимпийн наадмыг амжилттай зохион байгуулахад бат бэх үндэс суурь тавьсан байна гэжээ.

     Тэрээр мөн өдөр ХКН-ын 17-р их хурлын хэвлэлийн төвд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр ингэж хэлсэн юм. Тэрээр хэлэхдээ, Бээжингийн олимпийн наадамд ашиглах 37 ордон талбайд Улсын биеийн тамир спортын ордныг ирэх оны 3-р сард ашиглалтад оруулахаас гадна, бусад ордон талбай төлөвлөгөө ёсоор энэ оны сүүлчээс өмнө ашиглалтад орох болно. Бээжингийн олимпийн наадмын нээлт хаалтын ёслолын шинэлэг төслийг боловсруулж, сургуулилах болон зохион бүтээх ажил өнөө яг ид явагдаж, олимпийн наадмын тасалбарыг урьдчилан захиалах болон боруулах ажил урагштай , сайн дурынханы эгнээний байгуулалт ч ахицтай болж, бүртгүүлсэн хүний тоо 670 мянга гаруйд хүрсэн байна гэжээ.

      Үүнээс гадна, 2008 оны Пара олимпийн бэлтгэл ажил ч зэрэгцэн өрнөж, ордон талбай, төрөөхөмжийг байгуулах ажил нааштай хэрэгжиж байна.
/Рэнчинсоо орчуулж, Урангоо хянав/